avatar

Зээл авах амархан болж дээ.

2011-06-21,11:05

     Бид ямар нэгэн жижиг бизнес хийж амьдарлаа дээшлүүлэх гэж явах үедээ зарим заримдаа мөнгөний гачигдалд ордог билээ. Ингээд банкинд хандангуут мэдээж баахан юм нэхнэ. Тэр шалгуурт нь бараг л нийцэхгүй. Бага хэмжээний хэдэн цаас зээлэх гэж нээг их сүр сүржин болгож, өндөр шаардлага тавина.  ББСБ бол хүү өндөртөй мөн л банкнаас дутахгүй шаардлага тавина. Хувь хүн бол яриад ч хэрэггүй биз дээ. 7 хоноход л зээлсэн хэдэн цаасныхаа талыг нэмж авна гээд суучхана шүү дээ. Ингээд л мухардсан үед тусламж олдохгүй яах аргагүй дампуурна. Ламбарданд ч юмаа тавьж үзнэ. Ёстой хэцүү шүү. Би өөрөө жижиг бизнес эрэхлэж байсан болхоор зовлонг нь маш сайн мэдэж байна. Бүр дампуурсан гэж байгаа. Хэрвээ намайг яг мөнгө хэрэгтэй байхад санхүүгээр өндөр шаардлаггүй дэмжчихсэн бол өдийд арай л өөр явах байсан байх гэж боддог юм. Тэдгээд над шиг байдалд орсон Монголчууд их байгаа гэж бодоод  нэлээн сайн судлаж, ухаж төнгөчиж байгаад нэг сайхан газар оллоо. Энэ байгууллага бол ёстой нээрээ миний хүсээд байсан тэр газар яг мөн байсан. Танд яг туслаж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

 

Хамгийн гоё санагдсан зээлийн бүтээгдхүүнүүдээс нь эхлээд танилцуулья.

Шинээр ажилд орсон хүнд / хувьчилсан эелэл /


Та нэг байгууллагат ажилд ороод 3 сар ажилласан бол эндээс зээл авч болно гэж байгаа. 3 сар эрүүл мэнд нийгмийн даатгал төлсөн байхад та хөдлөх хөрөнгөө барьцаалаад 1000000 төгрөгний зээл авч болдог юм байна. Хөдлөх хөрөнгө гэхээр ойлгож байна уу. Гэр ахуйн цахилгаан бараа, 5 ханатай гэр этэр шүү дээ. / хөргөрч, зурагт, угаалгын машин / харин унадаг машин л болдгүй юм байна лээ сонин байгаа биз. Гэхдээ хамгийн гол нь зээлийн мэргэжилтэн таныг судлаад зээл авч болно гэсэн үед та авах гэж байгаа зээлийнхээ 30 д нь өөртөө хугацаатай хадгалмж үүсгэх ёстой. Зээлээ төлж дуусгаад та хүүтэй мөнгө авна гэсэн үг л дээ. Зөвхөн Хаан банкид өөр дээрээ хугацаатай хадгалмж нээлгэнэ. Энэ нь бас хөөрхөн учиртай гэсэн. Ингэж мөнгө хадгалахын үр шимийг бидэнд харуулах , таныг эрсдэлгүй байлгах, энэ тэр гээд гоё л зорилготой юм байна лээ. Би анхандаа 1000000 төгрөг авхаар 300000 мянгыг нь хадгалчихаад 700000 авах юм байна гэж ойлгоод байсан үгүй юм байна лээ. 300 мянгыг би хугацаатай хадгална. 1 сая төгрөг авна.  нийт 1300000 тай л болно гэж ойлгож болно. Тэгээд 1 саяа  2,4-1,8 %-ийн хүүтэй төлөж байх үед таны Хаан банкинл хадгалсан 300 мянга чинь жилийн 13,4 %-н хүүтэй өсөж байх юм байна. Ёстой хөөрхөн байгаа биз.

 

Энэ зээл мөн бизнес хийдгэг хүнд ч хамаатай цалингүй хувиараа жижиг бизнес хийдэг бол яг дээрх шиг авдаг юм байна. Ганцхан бизнесээ л тодорхойлох хэргэтэй, хар дэвтэр ч юмуу.

 

Бизнес хийдэг хүнд / наймаа  /

 

Бид бизнес хийдэг хүн гэхээр нэг л их том юм бодоод байдаг юм байна лээ. Гэдэл эднийх  Тор, оймос, түрсик  зардаг ч бай таныг биенес эрхэлдэг хэмээн тооцож бизнесээ тодоройлох, ядаж хар дэвтэрээр баталгаажуулаж чадаж байвал дээрхийн адил нөхцлөөр 1000000 хүртэл зээл олгоно. /Цалин авдаггүй хувиараа ажилладаг хүнд гэсэн үг шүү/. Хөдлөх хөрөнгөө барьцаалаад л гэсэн үг л дээ. Мэдээж таныг зээл авч болох юм байна гэсэн үед өөртөө Хаан банкинд хугацаатай хадгаламж үүсгэнэ. Бүрдүүлэх материал бага юм байна лээ. Мэдээж хороо хорины тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт иргэний үнэмлэхний хуулбар цээж зураг тэгээл болоо юм шиг байгаан. Үлдэснийг нь зээлийн эдийн засагч нар нь хийчих юм байна лээ.

 

Бүр барьцаагүй зээл байвал яахуу.

 

250000 аас эхлэх бүр ямар ч барьцаа хөрөнгө шаарддаггүй зээл ч байдаг юм байна. Энэ нь дээрхийн адил нөхцөлтөй ч арай бага хувийн хадгалмж шаарддаг. Гэхдээ барьцаа байхгүй.  Та авах гэж байгаа зээлийнхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өөртөө хугацаатай хадгаламж Хаан банкинд нээх хэрэгтэй болдог юм байна. Гэхдээ ганцхан нөхцөл нь та бизнес хийдэг байх ёстой гэж байгаа. Түрүүн хэлсэн нөгөө Тор ч зардаг байж болно гэж байгаа шүү дээ. Гол нь л та бизнестэй байх ёстой. Энэ зээлийн хувьд 5 с дээш гишүүнтэй эелэл юм байна. Гишүүд нь тус тусдаа ямар ч биенес хийдэг байж болно танидаг таньдаггүй 5 хүнийг л нийлүүлээд нэг хэсэг болгоод зээл өгдөг юм байна. Тэдгээр хэсэг болсон зээлдэгч нар бие биенээ батлан даагаад л зээлээ авна гэнэ. Харин гол нь нэг хороо л байх ёстой гэсэн шалгуур тавьдаг юм байна. Энэ бас л хөөрхөн зээл байгаа биз. Өөрийнхөө нэрийг өгөөд материалаа бүрдүүлээд өгчихсөн байхад танай хорооны 4 хүн энэ зээлийг авах хүсэлт гаргалаа гэхэд таныг оруулаад 5 болгоол зээлийг чинь өгчихнө. Ер зовоод зүдрээд байх юм байхгүй амар байгаа биз дээ. Материал бүрдүүлэх гэж инээдтэй юм байдаг юм байна лээ. Нөгөө улсаас авдаг 21000 д бүрдүүлж өгч байсан материалаас бараг 10 дахин бага матерал бүрдүүлж байгаа санагдсан. Ажилчид нь хурдан шуурхай зээл гаргаж байна лээ. Хороо, цагдаагийн тодорхойлолт, насанд хүрсэн гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх нотариатаар батлуулсан хуулбар цээж зураг бараг тэгээл болж байсан байхаа. Надад лав их амархан санагдсан. Үнэн лайтай байгаа биз дээ.

 

Үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг 2 төрлийн зээл байна

 

1. цалинтай хүнд

За тэгээд өөр чинь цалинтай ажилчид 6 сараас дээш нийгмийн даатгал төлсөн байх юм бол үл хөдөлхөө барьцаалаад 1,500,000 хүртэл төгрөгийн зээлийг авч болж байна. Хүү нь 2,99-2,3 юм байна. Бүрдүүлэх материал гээд байх их юм алга. Өнөө цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар нотариатаар батлуулсан, цээж зураг энэ тэр л хагадаж байна лээ. Хариан  зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг юм байна.

 

2. Бизнес хийдэг

Бизнес нь авсан зээлээ эргүүлээд төлөөд байж чадхаар үзүүлэлт хангаж байгаа жижиг, дунд бизнес эрэхлэгчдэд зориулан 20 сая хүртэл төгрөгийн зээлийг үл хөдлөх хөрөнгө барьцаалан 21,-2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай олгодог юм байна. Гол нь банк шиг аймаар тийм шалгуур тавихгүй, таны бизнес үнэн эсхийг тодорхойлно. Таньд амжилтанд хүрэн гэсэн чин эрмэлзэл байгаа гэдгийг чинь харгалзаж үзнэ. Тэгээд та үнэхээр бизнесээ дээшлүүлийг гэж бодож байгаа л бол бусад нь болчих юм байна. Дахин сануулхад үл хөдлөх хөрөнгө барьцаална шүү дээ.

 

За за иймэрхүү л юм байна би энэ талаар эртхэн мэдэж байсан бол гэж харамсаж сууна. Та бүхэнд амжилт хүсэх л үлдлээ.

 

За тэгээд энэ мэдээлэл тависнаас хойш хүмүүс надруу залгаад асуугаад байх боллоо. Энэ газар нь VISION FUND гээд ОУ -н байгууллага байдаг юм. Утасыг нь 1950 этрээс лавлаад аваарай. Баян хошуу, Саппоро, 13 р хороолол, Хан-Уул, Налайх зэрэг газруудад салбаруудтай санагдаж байна. 

 

Тэгээд таалагдсан бол коммент үлдээгээрэй найзуудаа.  

 



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Sain bn uu bi bas huwiaraa vienes erheldeg zeel awmaar bn
Бичсэн: Зочин хэзээ: 17:22, 2019-07-22 | Холбоос | |
сайн байна уу
зээл авах гэсэн юм
Бичсэн: Зочин хэзээ: 11:40, 2018-07-23 | Холбоос | |
баярлалаа.сайхан мэдээлэл өгсөнд.тэр фэйс-р зээлнэ гэдэг шал худлаа юм байна лээ.үнэхээр олон хүнд тус болох мэдээ байна
Бичсэн: Зочин хэзээ: 01:29, 2017-12-20 | Холбоос | |
Sn bnuu. СБд-t salbar bdag uu.haana bdag be. Haygiig ni uguuch
Бичсэн: Зочин хэзээ: 14:02, 2017-12-16 | Холбоос | |
Tanaihas yaj zeel awhu
Бичсэн: Зочин хэзээ: 10:52, 2017-12-08 | Холбоос | |
эднийхээс зээл авч бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байна. зээл авч байсан хүн байвал хэлээч
Бичсэн: Зочин хэзээ: 14:08, 2017-08-02 | Холбоос | |
teneg bisda mine tgd ter saihan2 garuud chn haana bgag bicheegu bnshde muu tuleechin chn yadag balai awgai tsarailsan bisda we
Бичсэн: xxa хэзээ: 19:37, 2017-07-12 | Холбоос | |
Танайхаас зээл авах гэсэн юм.
Бичсэн: Зочин хэзээ: 22:27, 2017-06-20 | Холбоос | |
70129772 . peace tower 7 davhart gej bna. web hayg ni .visionfundmongolia.org
Бичсэн: Зочин хэзээ: 03:09, 2016-11-04 | Холбоос | |
bi neg biznes erhelh gj bga ma tegd mongnii joohn asuudal gard boldgue
tegd niigmiin daatgal edre toloogvi bolhr zeel oghvi gd bna tanaihas awj bolh bolwuu
Бичсэн: Зочин хэзээ: 13:46, 2016-08-14 | Холбоос | |
ene odoo baidag yum bolwuu yaj holbogdoh be


Бичсэн: Зочин хэзээ: 13:13, 2016-07-29 | Холбоос | |
ene zeel yag odoo bna uu haashaa yamar utsaar holboo barihuu yag unen uu
Бичсэн: Зочин хэзээ: 01:28, 2015-03-23 | Холбоос | |
ШАЛ ХУДЛАА
ИЙМ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ НИЙТЭЛЖ БОЛОХГҮЙ
Бичсэн: erdenee (зочин) хэзээ: 13:30, 2015-01-14 | Холбоос | |
утасыг нь өгөөж
Бичсэн: Зочин хэзээ: 14:18, 2014-12-09 | Холбоос | |
энэ байгууллага чинь хаана байдаг юм бэ нэр нь

Бичсэн: Зочин хэзээ: 16:24, 2014-09-18 | Холбоос | |



:-)
 
xaax