avatar

Сонголт хийх цаг

2011-02-10,03:52



Сонголт  / богино өгүүллэг /

Намайг Баяраа гэдэг. Би өөрийн амьдралд тохиолдсон нэгэн түүхийг та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Анх оюутан болоод их догдолж байж билээ. Тэр үе сайхан байж дээ олон ч сайхан найз нөхөдтэй боллоо. Аль болох л шинэ содон юмнуудад тэмүүлсэн цаг үе байсан сан. Тэр чигээрээ л миний өмнө цоо шинэ амьдрал нээгдээд явчихсан юм. Шоу цэнгээн хийнэ. Хичээлээ тасална. Гадуур найз нартайгаа хонуутаар явна. Аав ээжээсээ худлаа хэлж мөнгө авна. Хаана л болохгүй бүтэхгүй зүйл байна түүнийг их хийх дуртай байсан юм. Ер нь бол арван жилд байхдаа огт үзээгүй олон зүйлээ оюутны ширээний ард суугаад үзсэн гэж хэлж болно. Би ч гэлтгүй ихэнх хүүхдүүд л тэгдэг байх гэж бодож байна. Жинхэнэ эрх чөлөө гэдгийг мэдэрч байгаа ухаантай юм. Тэр нэг орой найзуудтайгаа шоу хийж яваад хоёр салшгүй сайн найзуудтайгаа танилцсан юм. Тэднийг маань Тамка, Ари гэдэг бөгөөд тэд хүн бүхэнтэй их найрсан хандлагатай ёстой нэг супер залуус байлаа. Их хурдан найзууд болцгоосон доо бид гурав. Тамка бол их юм боддог, жаахан царай муутай, шар шүдтэй бага зэрэг ханиалгаж ярьдаг, цэвэрхэн цагаан царай дээрээ олон саарал сэвхтэй, намхан туранхай залуу. Харин Ари бол шал ондоо хурц шийдэмгий зантай, цэв цэвэрхэн царайтай, юу ч бодолгүй шийдсэнээ л хийдэг, зоримог бүдүүн залуу юм. Бид гурав тэр цагаас хойш өдий хүртэл олон жил сайхан үерхсэн дээ. Миний аз жаргалтай, баяр баясгалантай хором мөч бүрд хамт байдагсан. Мөн уйтгар гунигтай хэцүү үед ч байнга хажууд байж намайг тайвшруулдаг сан. Би Тамкатайгаа бол нэлээн дотно илүү найз л даа. Намайг үргэлж дэмжиж баяр гунигийг минь хуваалцсан анд минь. Удалгүй би ч сургуулиа төгслөө. Дахиад л нэг шинэ амьдрал эхлэх нь тэр. Төгссөн мэргэжлээрээ нэг байгууллагад ажиллаж, авсан цалингаа аав, ээж найз нартаа бүгдэд нь хүртээлтэй зарцуулж, ганц бие амьдралын амтанд жинхэнэ бялуурч байсан юм. Нэгэн сайхан нартай өдөр заяаны ханьтайгаа зам дээр таарч түүндээ ухаангүй дурлаад, сэтгэлээ нээж ахиад л нэгэн шинэ амьдрал эхлэх нь тэр. Эхнэр маань миний найзуудад анхнаасаа их дургүй байж билээ. Тэд маань миний хурим дээр бүх найз нар, ангийнхан, аав, ээж, ажлынхантай минь хамт байж л байсан. Хэзээ ч намайг орхиогүй, миний хийсэн үйлдлийг шүүмжилж байгаагүй юм. Би ч гэр бүл боосноосоо хойш урьдын адил найзуудтайгаа уулздаг л байлаа. Гэхдээ эхнэрээ тэдэнд дургүй болохоор байнга ч уулзаад байж чаддаггүй болсон. Удалгүй бид хөөрхөн хүүтэй болж би гэдэг хүн найз нараа бараг л мартсан юм. Хааяа л нэг уулзана. Тэд маань ч яг л хэвээрээ өөрчлөгдсөн юмгүй. Намайг үргэлж л ойлгодог илүү их дэмждэг болсон доо. Эхнэр маань тэдэнд дургүй болохоор би Тамкатайгаа нууцаар уулзаж, Аритайгаа хааяа нэг хэлж ярьж байгаад баяр, наадам, тэмдэглэлт өдрүүдээр л уулздаг болдог юм байна. Ёстой амьдрал орвонгоороо эргэж байгаа юм шиг л санагдаж байж билээ. Найз нар маань намайг сайн зүйл дээр ч муу зүйл дээр ч дэмжиж чиний буруу гэж хэлдэггүй болохоор би тэдэндээ маш их хайртайг ч хэлэх үү. Маш их санахыг минь яана. Эхнэртэйгээ үүнээс болж их маргалддаг боллоо. Эхнэр маань намайг найз нараасаа сал гэж бүх л арга чаргаа барж байлаа. Хамт унтахгүй л гэнэ. Муу энергитэй усанд ор л гэнэ. Намайг өөрт нь хайргүй л гэнэ. Үр хүүхдээ боддоггүй л гэнэ. Ёстой толгойдоо орсноороо л намайг мөн найз нарыг маань муулна шүү дээ. Тэгээд нэг зүйл ойлгосны дараа би хоёр салаа замын уулзвар дээр ирээд зогсчихсон байгаагаа мэдэрсэн юм. Тиймээс л яг одоо амьдралдаа чухал сонголт хийх гээд байж байгаа минь энэ л дээ. Та ч бас над шиг байдалд орсон бол алийг нь сонгох байсан бэ гэж асуумаар байна. Нэгдүгээрт Тамка буюу миний сайн найз Тамхинаас болж нас барсан хvмvvсийн 38 хувь нь хавдраас, 34 хувь нь зvрх судасны өвчнөөс, 28 хувь нь амьсгалын эрхтэний өвчнөөс болсон байна. Өдөрт 40 ба тvvнээс дээш ширхэг тамхи татагчдын тал хувь нь 65 насалж чаддаггvй болох нь тогтоогдсон. Тамхинд хорт хавдар vvсгэдэг 40 гаруй төрлийн химийн бодис байдаг. Никотиноос гадна тамхины бохь, нүүрсхүчлийн исэл, утаанд нийтдээ 3400 хорт бодис агуулагддаг төдийгүй бүр цацраг идэвхт полоний ч байдаг. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд 4 сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад 6 хүн үхэж байна. Энэ тоо  2030 он гэхэд 2 дахин өсөж 10 сая хүрэх тооцоо байна. Дам тамхи далт бол хэлэх ч юм биш. Та гэртээ тамхи татдаг бол үр хүүхэд, хань ижлээ алах юм л хийж байна гэсэн үг шүү өөрөө сайн бодоод үзнэ биз. Хоёрдугаарт Ари буюу сайн найз Архинаас минь болж өөрийгөө болон өрөөлийг хөнөөж олон сайхан залуус маань нөгөө ертөнцөд морилсон доо. Гэмт хэрэг, авто замын осол, хүчин, хөлдөж үхэх байдал бүгд л архинаас болдог, гэр бүр салалт, үр хүүхдийн хүмүүжил энэ бүгд архинаас л болж доройтдог. Нэгэн баримт хэлчхэд 2010 онд Улсын хэмжээнд эхний дөрвөн сард 37.4-мянган хүн эрvvлжvvлэгдсэн бол он гарсаар 1609 хэрэг зөрчил гарсны дийлэнхийг согтуугаар үйлджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аанай л өссөн үзүүлэлт юм. ЗЦГ-т хоногт 30-40 согтуу жолооч саатуулагддаг агаад тэдний буруугаас болж он гарсаар 193 осол гарсан байна. Манай улсад албан ёсны зөвшөөрөлтэй 124 архины үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бол түүнийг зарж борлуулдаг 5024 дэлгүүр ажилладаг. Мөн монголчууд жилд 3156.8 тонн спирт, 5510 тонн архи, дарс үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Гэхдээ гадаадаас орж ирдэг 10 сая литр согтууруулах ундааг тооцохгүйгээр шүү дээ. Энэ бүх хэрэглээ монгол хүнийг архинд донтоход хүргэж байгаа бөгөөд үүнийг дагаад ядуурал, гэмт хэрэг өссөөр байгаа юм. Эрүүл мэндэд нөлөөлөх тал дээр бол та надаар хэлүүлэлтгүй мэднэ биз дээ. Архи үнэхээр аймаар зүйлүүдийг хийж чаддаг араатан шүү дээ. За тэгэхээр одоо сонголт хийх л үлдлээ. Хоёр сайн найздаа баяртай гэж хэлэх үү? Амьдралдаа баяртай гэж хэлэх үү? Та байсан бол яах байсан бэ ?

Б. Батбаяр 2011 он


BizNetwork танилууддаа түгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хүүхэн хүн хэдэн настай ч бай өөрийгөө надаас сайхан олохгүй надаас сайхан байхгүй гэж хүндэлж бодож чадвал ямар ч эрийг дагуулан байлдаж ханилж болно, харин ингэж бодож чадахгүй сэтгэлийн тэнхээ нь дутаад байгааг мэдвэл сэтгэлдээ хайрлаад яьж бас болэо.
Бичсэн: Зочин хэзээ: 22:56, 2012-02-07 | Холбоос | |
энэ хорвоогийн хүүхэн болгон Амдралын бичэгдээгүй хууль Эр хүн муу ч эмийн дээр гэдэг Ард түмэнүүдийн хойч үе охидууддаа сургадаг сургаалыг мартах юм. Эр хүн заах гэхээр яваад өгдөг. Харин эр хүн би энэ хүүхнээс илүүг олохгүй гэсэн тохиолдолд л тэсээд байгаад байдаг дотроо бол ямар ихээр эсэргүүцэж байсан чиг. Ингээд ямар ч эр хүн байна эр хүний эхнэр болвол эм хүн өөрийгөө сайхан нь ганцхан нь хүндэлж чадахгүй бол эр нөхөргүй явсан нь хамаагүй ээлтэй.
Бичсэн: Зочин хэзээ: 22:54, 2012-02-07 | Холбоос | |
Эмэгтэй хүмүүс жаргаж чадахгүй байгаа нь өөрсдийхөн буруу хайргүй хүнтэй суухгүй,нөхөрт гараад нөхрийнхөө шорон болохгүй эр нөхөрт гараад өөрийгөө хорвоогийн хамгийн сайхан хүүхэн болгохын төлөө тэмчихээ мартчтх, эр хүний эхнэр болохоор гудамжаар дүүрэн сайхан муухай хүүхэн байхад тэднээс нөхрөө харамлаад нэмэргүй ямар л хүүхэн чамаас илүүгээр таалагдвал эр хүн болгон эхнэрээ хаяад явдаг эр хүний төрөлхи занг байдагийг хүндэлвэл хардаад харамлаад өөрөө л хохироно гэдэгийг ухаарах. Эр хүн найз нөхөдгүй бол айдас болон хувирдаг юм. Би амьд явах хугацаандаа ямар олон эхнэртэй найзлан тэднийг алдааг хараад би л ингэхгүй юм шүү гэж ухаарч байж билээ. Эмэгтэй хүн эр хүний эхнэр болон жаргахыг хүсвэл яг нөхөргүй юм шиг байвал болдог юм байна гэж боддог.
Бичсэн: Зочин хэзээ: 22:48, 2012-02-07 | Холбоос | |
эхнэрээ сайн таниж байж авч суухгүйдээ. Хүний эхнэр гэдэг нөхрөө дэмжих гэж хамт байдаг болохоос тамлах хорих заах гэж хамт байдаг юм биш баймаар. Эр хүнийг хориглоод хориод байвал ямар сүргүй жавхаагүй сэтгэлийн там болгон эм хүн өөрийгөө хайрлуулахгүйд хүргэх байхдаа. Эр хүмүүс маш хурдан эхнэр авах юм тэр хүүхнээ сайн таниагүй байж.
Бичсэн: Зочин хэзээ: 22:40, 2012-02-07 | Холбоос | |
Sonholt
Minii huvi d hun yunii tuluu amidarch bgaagaa bodoh heregtei. Arhiig arhi uulagdaggui hun uuruu uudag gedgiig sanah heregtei. Tegheer uuruu zuv bodoltoi bval yamar ch nuhudteigee tarulaad haritsaj bolh bh. Zaval songolt hiih albagui shude.
Бичсэн: Naiz (зочин) хэзээ: 07:17, 2012-01-31 | Холбоос | |
Муу зүйл дээр дэмжих байгаа бол найз биш дээ. Гэхдээ сонголтыг зөвхөн чи л хийх хэрэгтэй хожим харамсахгүйн тулд
Бичсэн: amur хэзээ: 19:53, 2011-02-16 | Холбоос | |
ezen
ok tegelgui yaahav tuslaj bolno zavtai bgaa
Бичсэн: Зочин хэзээ: 17:50, 2011-02-16 | Холбоос | |
CHINII BLOGIIG UZLEE DAJGUI YUMAA IIM BLOGTOI BOLMOOR BN NEEJ UGCH TUSLAACH
Бичсэн: Зочин хэзээ: 19:37, 2011-02-15 | Холбоос | |
найздаа баяртай гэж хэлэхгүй юу
Бичсэн: dadido хэзээ: 11:56, 2011-02-10 | Холбоос | |



:-)
 
xaax