avatar

Санхүүгийн тайлан үнэ төлбөргүй гаргаж өгье. ЧАДАХ ЗҮЙЛЭЭРЭЭ ТУСАЛЪЯ

2013-01-22,03:11
 За би одооноос эхлээд хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ тусалж байхаар шийдлээ. Би нягтлан бодогч мэргэжилтэй. Үүнийгээ нэг үлгэн салган явж байж сурсан ухаантай. Сургуулиа төгсөөд нэлээд олон газар ажиллаж үзлээ. Сайн муу янз янзын хүнтэй танилцаж нөхөрлөж үзэв. Амьдрал маань байнга тайван, хялбар байсан гэж хэлэхгүй. Гэхдээ хэн нэгэнд ямар нэгэн чадах зүйлээрээ тус болж байя гэж эртнээс бодогдоод байх болсон юм. Энэ талаар санал маягаар найз нараасаа коммент авч өөртөө аль эсвэл хэн нэгэнд боломж гархийг хүлээж сайхан цаг ирнэ гэж найдаж суулаа. За өнөөдрөө эхлээд Санхүүгийн тайлантай холбоотой асуудлаар зөвлөгөө авч болно шүү. Хэрвээ та хүсвэл миний завтай үеийг дайруулаад надаар тайлангаа гаргуулж болох юм. За тэгээд татвар, нийгмийн даатгал этрээ ч хамаагүй хийж чадахгүй байвал асууна биз. Жижиг аж ахуй эрхэлдэг ганц нэг  дэлгүүр, цайны газар, албан байгууллага этрийн тайланг гаргаж өгч туслаж байсан болохоор хэн нэгэнд хэрэг болоод байхаар юм байна гэж бодлоо. Мэдээж миний тус нэмэр гэж мундагуудад нь бол хэрэггүй шүү дээ. 

96033432  Баяраатай ярья гээд асуугаарай. Хэрвээ би байгаагүй бол заавал эргэж залгана.  Bayaraa_br2001@yahoo.com  хаягаар холбоо бариж болно. Facebook-д  Batbayar byambadorj.

ХЭДЭН САЙХАН ҮГС.

Дундуур шингэнтэй лонх булгиж хэлбэлзэх  дуртай

Дундуур эрдэмтэй хүн бусдыг  дүгнэх дуртай. Махатма Ганди
*************************************************

Бүх зүйлс аз жаргалтай төгсдөг.

Хэрвээ чи гунигтай, зовлонтой байвал

төгсгөл ирэх болоогүй байна гэсэн үг.

*************************************************

Ямар ч зүйлс цаг нь ирээд, нөхцөл нь бүрэлдэхээр бүтэж бий болдог.

Ямар ч зүйлс цаг нь ирээд, нөхцөл нь бүрэлдэхлээр устаж үгүй болж байдаг. Бурхан багш
*************************************************

Хэн нэгэнд тусална гэдэг бол сэтгэл чинь хир хангалуун үлдэж байгаагаар хэмжигдэнэ.

*************************************************

Чадах зүйлээрээ хэрэгтэй нэгэндээ харамгүй тусалъя. Найзуудаа нэгдээрэй.    

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ёр нь автобус хамаагүй зардал багатай, дээрээс нь хурдан юм аа. Ардчилсан нам гараад сайн л ажил хийсэн байна гэж бодож явсан шүү.
Бичсэн: Баяраа (зочин) хэзээ: 02:57, 2013-02-18 | Холбоос | |
Нэг тус хүргэсэн шүү
Саяхан нэг найз маань 2 сарын 10 нь яг тайлангийн эцэсийн өдөр тайлан гаргаад өгөөч гэдэг юм байна. Залуу чи хүн амьтанд үнэгүй тайлан гаргаж өгөөд байгаа сурагтай маньда тус болоодох гэлээ. За гээд л өөрийн хийж байсан ажилаа хаяаад нэг л их сайн хүн болох гээд л ажил дээр нь очоод ноцолдож ноцолдож ямар ч байсан чадхаараа л дуусгалаа. Машин хөдөлдөггүй өдөр таар ч автобусаар явсан ч гайхалтай сайхан өдөр байлаа.
Бичсэн: Баяраа (зочин) хэзээ: 02:54, 2013-02-18 | Холбоос | |
saihan sanaa bna bayarlalaa
Бичсэн: Зочин хэзээ: 23:59, 2013-02-01 | Холбоос | |
амжилт
Надад маш их таалагдаж байна сайхан сэтгэл бүгдийг ялна
Бичсэн: Зочин хэзээ: 11:36, 2013-01-22 | Холбоос | |



:-)
 
xaax