avatar

Миний шүтээн

2011-02-14,05:31

Миний шүтээн
Холын бүдэгхэн цагын хонины нэхийн өлгний чи
Энэ хорвоой юу шүтдэгийм гэж эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх биед минь толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш гэлээ ч би шүтдэг ганцхаан шүтэээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтэдгүй
Омголон догшин байгалын сүрт үзэгдэлд би шүтэдгүй
Олны хэл ам хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтэдгүй
Нүгэл буян бурхан чөтгөрийг би шүтэдгүй ээ
Би Эмэгтэй хүнийг шүтдэг
Би Эх хүнийг шүтдэг
Би Ээжийгээ шүтдэг
Би гагцхүү би гэдэг дотоод ертөнцийн биеийг минь
Хүчин чадлын минь бишдэд итгэх итгэлийг минь бүтээсэн аугаа их тэр уран хүнд
Амьд баримал амьд зураг амьд дууг бүтээж
Бурхан багшаас ч эд чадлаараа давсан
Буурал үстэй бяцхан эмгэний өмнө өөрийн эрхгүй сөхөрнөм

Он цаг хүмүүс 2.г бүрхэг байх үеэр
Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь
Онгойж үлдсэн Аавын минь оронд дээр яруу найрагыг
Бүүвээлж өсөгсийм ижий минь
Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй
Улирч өнгөрсөн он жилүүдын хойноос уйлж унжилгүй
Хэлхээ сувдан нулимасаа бүүвэйн дуу болгож
Хэнтий нутгийн боржигон талд дунд айлын ганц багана болж явахад
Энэ хүн арай ч ийм эмгэн байгаагүй юм
Өнөө харахнээ намрын навчис шиг өчүүхэн шар эмгэн
Навч шиг өчүүхэн шар эмгэн
Намрын навч шиг биш хаврын цэцэг
Найган дэлгэрч явсым
Найган дэлгэрч хаврын цэцгийг хаврын цэцэг байхад
Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь
Одоогийн бүсгүйн булчин шиг байхад
Нас нь залуу шүд нь бүрэн ухаан нь саруулхан байхад
Нар шнг залуус сар шиг гэрэлтэн эрвээхий шигэргэж хоргож байхад
Алтан дэлхийн бүсгүй хүний адармаатай хувь заяа
Ард гаралтай энэ хүнээр арай хатуу тоголсийм
Гал цог шиг залуу насны ган төмөр шиг бие цогцос
Ганган үзэмж онгон хайрыг гар таталгүй хайралсан мөртлөө
Хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол
Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх хатуу тавилан бас заяасан байна
Эс танихаас панзчин шиг Эрхэм дотноос архичин шиг
Элдэвтэй хорвоо миний ижиигийн элэг зүрхрүү цөм өшиглөж
Эрийг нь булааж гэрийг нь хоослоод
Энхрий үрсийг нь тэврүүлээд
Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд
Эргэж харалгүй орхицон байна
Цаг өөр байж цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж
Цай алт шиг талх мөнгө шиг байж
Цатгалан панзчид эзэн хаан шиг байж
Бугуйвч бөгжнийх нь оронд
Буйааг шанагаар нь биш ширхэгээр нь тоолох дөхөж байж
Ээмэг даруулганых нь оронд эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж
Тэгэв ч монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн
Цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм
Тэвчээр эхийн итгэл 2.г тэр жилүүд шуугианд
Зээл дээрээ худалдаж амжаагүй юм
Эрчүүдын худал үнэн үгэнд итгэж
Эрдэнэ болсон залуу насаа худалдаагүй ижий минь
Хуруугаан цоолж нуруугаан бөхийтөл ажил хийж
Эргэх 4 улиралд орон гэрээ ганцаараа тэжээсийм
Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно улихад
Хүүхдүүдээ айгахгүй гэсэндээ өөрөө айгаагүй дүр үзүүлж
Сүх барин сууж тэсэхэд бэрх салхи шуурганаар
Чагтагнаасаа зуурч тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр
Хүүүхдээ харамлан халхалж
Тэмээгээр орон газар очиж чихэр авчирч
Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаагаалгүй хүн болгосон
Бид инээж баясч хөөрч элэг бүтэн өсцгөөсөн юм
Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж биднийг хүн болгосон юм
Ээжийхээ зовлонг бид мэдэхгүй байн байн
Аавыгаа нэхэж элэг зүрнийх нь шархыг урж хөндөж хүн болсийм
Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй гэрийнхээ ганц алтан багана болж
Гэргий хүнд заяасан хүнд ачааг үүрч гэрэлт хөшөө мэт бат зогс ч чадсиймаа ижий минь
Одоо больж дээ зайлуул ой ухаан нь уймраа аймхай болж
Олон үгтэй амархан баяарлаж амархан гомддог болж
Оочсон цайндаа цацдаж үмхсэн хоолондоо зогиулдаг болж
Үг хэлэхлээр буруу дуулаад л хадуурдаг болж
Үнс бужигнуулж зуухний өмнө хөөрдөг болж
Үүлэн сүүдэр дайрахад даардаг болж
Үдийн цай холдохийг даадаггүй болчихож
Хөөрхий ийм ч хүн байгаагүйм шүүдээ гэж ижийгийн тухай хүн бүхэн ярина
Ийм байгаагүй нь үнэн ийм болгосон хүн нь би байна
Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж
Гэмлэж зэмлэж нэгч удаа хэлээ нь үгүй
Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь
Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм
Энхрий сэтгэлтэн олончиг надад миний ижий шиг байгаа ч билүү
Эх хүн олончнг намайг ижии шиг хайрлаач билүү
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч
Эрх багынх шиг минь уучланхан суудаг
Эвдэрч намайг нүдний булай болсонч
Эви дээ эрдэнэ мэт үр минь гэж энхрийлэн байдаг
Энэ миний шүтээн
Өсөхөөс өдийг болтол
Өвдөг сөхрөөгүй өнө мөнх ганц миний шүтээн
Өнөөдөр намрын навч шиг өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн

Өөр би юуг шүтэхиймбээ!!!

Чойном

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

мундаг том ээжүүд байх юмдаа. Ямар том сэтгэлийн тэнхээ байдаг бол ийм ээжүүдэд. Миний хоёр охин намайг муу ээж гэдэг болохоор би мэднэ энэ том ээжүүд байна гэдэг ямарыг нь.
Бичсэн: Зочин хэзээ: 21:07, 2012-02-07 | Холбоос | |
http://www.mglclub.com/forum9/4175374
tenger shig bai
Бичсэн: Зочин хэзээ: 14:48, 2011-02-22 | Холбоос | |



:-)
 
xaax