avatar

Хайрт минь чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе

2011-02-14,04:24
                     Хайрт минь би чамайгаа далавчаа нуусан тэнгэрийн дагина гэж боддог.

Цэцэнбилэг

Чи надад бурхнаас өгсөн бэлэг

Өнөөдөр зүрх минь чи нууцаа дэлгэ

Намайг зөвхөн чамд хайртай гэж хэлэг


Чамдаа анх дурлаад би хэлмээр байсан үгс

Чагнаад бас сонсоод үзвэл үнэхээр үзэмж төгс

Чимээгүй сэтгэл дотроо нуусан хэдэн үгс

Цаг хугацааг буцааж бүхнийг санагдуулна сонс

Чамтайгаа харц тулахаар зүрх минь хүчтэй цохилдог

Цээжийг минь дэлдэх бөмбөр хайрын хэмнэл тоглодог

Энэ үед л багтаж ядсан олон үгс агшдаг

Хоолой ноос халуу шатаад гэдэсрүү шууд огшдог

Би чамдаа хайраа зориулж харцаараа хэлмээр байсыма

Өчигдөр бодсон бодлоо өнөөдөр ярихаас айсыма

Чамайг надад дурлаасай гэж өрөөсөн хайраа нуусыма

Чимээгүй шөнийн зүүдэнд зөвхөн чамдаа нээсийма

Энэ миний хайр дурлал азгүйдэн төгсгөлгүйн тулд

Эцэст нь би өөрөө ганцаардан үлдэхгүйн тулд

Тэнгэрийн ганц шувуухай минь би чиний зүрхний угт

Урсан орж сэтгэлд чинь тэнгис болтол цутгана аа тувт


Цэцэнбилэг

Чи надад бурхнаас өгсөн бэлэг

Өнөөдөр зүрх минь чи нууцаа дэлгэ

Намайг зөвхөн чамд хайртай гэж хэлэг

-Жинхэнэ эр хүнийг таньдаг болохын тулд, муу эрийг хайрлаж үзэх хэрэгтэй. Мае Вест

-Чамд хайр байсан цагт өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Харин байхгүй бол өөр юу ч байгаад хангалтгүй мэт санагдана. 
Жэймс Берри

-Би чамайгаа өдөр бүр илүү ихээр хайрладаг. Өнөөдөр өчигдрийнхөөс илүү ч маргаашнаас бага хайрлаж байна. 
Розмонд Жерард


Хайр яг л элсэн цаг шиг. Ухаан санаа улам л хоосрохын цагт зүрх сэтгэл дүүрсээр байдаг. Юлес Ренард

-Чиний тухай бодох болгонд нэг цэцэг ургадаг байсан бол би насан турш цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амьдрах байсан.

-Хэн ч чиний харааг булааж болно. Гэвч онцгой нэгэн л зүрхийг чинь булааж чаддаг юм.

-Хайр надаас юу ч асуудаггүй хэрнээ, надад асар их эрч хүч хайрладаг. 
Уильям Шейкспир

-Дурлалгүй амьдрал бол жимсгүй модтой адил. Халил Гибра

-Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах. 
Жеорж Сэнд

-Энгийн нэг "Би чамд хайртай" гэдэг үг хэдэн тэрбум доллараас ч үнэ цэнэтэй.
Фрэнк Синатр

-Хайрлуулна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ! Гэвч хайрлана гэдэг түүнээс ч илүү сайхан хэрэг! 
Виктор Хюго

-Дурласан хүний нэг хором, дурлаагүй хүний нэг жилтэй тэнцэнэ. 
Афра Бенн








Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Өөрт чинь дуралсан хүндээ дурлана гэдэг жинхэнэ аз жаргал
Бичсэн: Баяраа (зочин) хэзээ: 03:10, 2013-02-18 | Холбоос | |
Чамдаа хайртай хүний хайраараа хайрын энэ сайхан өдрийн хамгийн сайхан мэндийг хүргэе. Чи минь сайхан сэтгэлдээ хүртэлээ сайхан амьдарлаар амьдарч яваарай. Амьдрал яг надтай адил чамайг минь хайрлан хүндэлж дээдлэн яваг. Сайхан уйддаггүй хайраар хайрлаж явдаг юм би чамайгаа. Миний сэтгэлийн чимэг гэгээн хайрт минь
Бичсэн: Зочин хэзээ: 09:48, 2012-02-09 | Холбоос | |
би яг зохиолч шиг уртаар бичих юмаа хайрын тухай ном бичдэг юм билүү, худалдаж авах хүн олдох болуу, инээгээд худалдаж авахгүй болуу бас ахиад нэг өөрийгөө гололт.
Бичсэн: Зочин хэзээ: 09:39, 2012-02-09 | Холбоос | |
миний нэрийг бичээд надад сэтгэлээ бичээч яг үнэнг нь яг худлааг нь юу ч хамаагүй бичээч. Би дэндүү удаанаар чив чимээгүй зөвхөн ганцаараа чамайг хайрлаж явсаар байгаад юунд ч итгэхээ больж,харин миний нэрийг бичээд дараа нь юу ч бичсэн би итгэнэ. Миний чамайг хайрлаж байдаг хөөрхөн мөртлөө тэнэгхэн хайрыг минь хүндлээд юу ч хамаагүй бичээч надад үнэнг бичих хэцүү байгаа бол худлааг бичээч. Би энэ насандаа ганцхан юм мэднэ чамгүй амьдарч явна амьдралынхаа бүх өдрийг дээр гав гацаараа чив чимээгүй. Надад юу хамаагүй бичээч миний нэрийг ч гэсэн бичээч би ямар ихээр баярлана надад амьдралд хэн ч тийм ихийг өгөөгүй тийм ихээр баярлана намайг баярлуулаач хамгийн энгийнээр миний нэрийг бичээд. би чамайг мартах гээд бүр элдэв янзаар оролдоод чадахгүйгээ одоо бүрэн мэдэж байна аймаар бүтэхгүй бол яаж хорвоог барандаа хуурах гээд янз бүрийн зохиогоод бодоод бодоод хууртагдахгүй юм миний зүрх ганцхан чамайг нэхээд байх юм яг нялх хүүхэд аав ээжээ нэхээд байдаг шиг. Би чамайг хайрлах энэ хайраа хэтэрхий багаар бодож тоохгүй голж явж, нэг өдөр ирээд мартчихна тэгээд нүдэндээ таалагдах залуутай танилцана тэгээд болно биздээ гэж, би анх чамайг харчихаад айхгүй чамд хайртай гэдэгээ хэлчихгүй даанч яавдаа гэж одоо анх удаа харамсаж байна. Буруудахаас айгаад явсаар ирлээ миний амьдрал тэгээд буруудаагүй зөвдсөн юм нь хаана байна би ямар тэнэг хүүхэн юм. Одоо ч гэсэн буруудахаас айсан хэвээрээ, гацаараа үлдээд хорвоог барахын төлөө буруудахаас айж байна гэдэг, одоо ингээд ухаарч байвч маргааш бас ахиад л буруудахаас айгаад биеэ хориод амьдарсаар яваад хорвоог дуусгах байхдаа би. Ингэвэл буруудана тэгвэл буруудана ингэж болохгүй тэгж болохгүй гэсэн баахан айдасын дүрэм хууль миний амьдрал. Би өөрийгөө чиний төрсөн жил усан суудалт миний төрсөн жил шороон судалт биетэй болохоор ус шороо бие биеэндээ харш дайсан гэж байдаг болохоор бид хоёр нэг нэгнээ ойлгоно гэдэг байхгүй асуудал гээд өөрийгөө ямар их хуурах гэж оролддог өдөр бүр нэмэр алга. Хүний зүрх гэдэг нь ямар өөрчилж болдоггүй ямар хатуу зүйл байдаг юм. Зүрхээ л дага тэр зөв гэдэг яах аргагүй эргэж буцаах аргагүй хувь заяа заалт юм хүний зүрх гэдэг нь. Надад амьдрал юуг өгнө би тэрийг нь бага том богинохон урт гэхгүйгээр хүлээн аваад явнаа. Би явандаа бэлдэж байгаад Монгол руугаа буцна. тэгээд чамтайгаа нэг хором ч гэсэн хамт байж үзмээр байна, миний зовох зовлон чамайг гэх шунал минь чухал биш би чамайг эвгүй байдалд оруулахгүйн төлөө амьдарч явна. Надаас болон чи минь эвгүй байдалд орвол ингэж ихээр хайрлаж явдаг зүрхээ хүндлээгүй гутаах болно. Би Монгол руугаа буцлаа ч гэсэн чамайг намайг гээд ирэхгүй бол би ахиж юу ч хийхгүй чив чимээгүй яг энэ хүртэл явж ирсэн тэр зангаараа явсаар хорвоог барна. Надаас нэг хором бүү айгаарай. Би ганцхан юмыг мэднэ зовлонг яаж дааж үүрч чаддагаа. Би Япон хүмүүсийн хүнэн нөхрөө нэг хором ч гэсэн эвгүй байдалд оруулахгүй төлөө хүн болж төрсөнөө бүү март гэдэг заншилыг маш ихээр хүндэлж явдагаа. Монголд очоод чамтай дайралдсан чиг яг юу ч болоогүй юм шиг энгийнээр мэндлээд яваад өгнө би. Над шиг ингэж бүх насаараа нэг хүнд дахин дахин дурлаж хайрлах тохиолдол бол бараг л өдрийн од шиг ховорхонг би мэдэх болохоор ийм жинхэнэ нандин хайраа би гэсэн маш ихээр сэтгэл зүрхэндээ хүндэлж яьдаг юм. Миний хайр минь гүйлт хүлээлт горьдолт боловч би биеэ барин сэтгэлээ удирдаад амьдарч явна энэ хүртэл энэнээс цааш ч гэсэн гэхдээ миний хайрыг минь хүндлээд ядаж хайрыг хүндэлж явдаг гэдэгээ илэрхийлээд миний нэрийг бичиж надад туслаач би маш их баярлана. МИний нэрийг биччихлээ гээд би сүйд майд болж илүү явдал болохгүй ганцхан аа миний хайрлаж явдаг хайрыг минь хүндэлдэг юм байна би хэрэггүйгээр ийм олон жил хайраараа хайрлаж яваагүй юм байна гэж өөрийгөө хайрлах гэсэн юм. Хайр минь бүтэхгүй ингээд л чив чимээгүй байхаар би өөрийгөө ямар ихээр голдог гэдэгийг чи мэдэхгүй, юу ч хамаагүй юу ч хүндэлдэггүй хов хоосон байдаг миний сэтгэл, үр хүүхэдтэй ханьтай юм болохоороо биеэ бариад нийгэмийн хэв магт тааруулах гэж оролдох л юм дотроо бол хов хоосон. Би ухаантай бас тэнэг гэхдэ надад юу хамаагүй бичсэнийг чинь би элдэв маягаар буруугаар ашиглан чамайг дарамтлахгүй, тэнэглэхийн төлөө миний хайр ийм ихээр удаанаар миний зүрхэнд оршихгүй, би муухай сэтгэлтэй муухай юм хийдэг хүн байсан бол миний зүрх тэнэг биш хайрыг минь гаргаад хаяад чимээгүй болчих байсан. Хүн болгон хайртаа хүндээ гоё хайраа илэрхийлсэн энэ өдөр миний нэрийг бичээд намайг баярлуулаарай. Хэрвээ миний нэрийг миний гуйсанаар бичихгүй бол би гомдоод ч яах билээ, мэдээж хүлээн горьсон минь биелээгүй болохоор ахиад л өвдөнө биз гэхдээ би одоо гомдож чадахгүй болждээ. Миний хайр минь чамайг намайг хайрлавал хайрладаг хайрлахгүй бол хайрлахгүй гэдэггүй үргэлж чамайг хайрласаар яваад би хайрандаа үнэнчээр сэтгэлдээ хайрлаж яваад хорвоог барна. Амьдрал мэднэ миний ямар хайраар хорвоо хайрлаж хүндэлж явсанг минь. Миний нэрийг минь биээч хаана ч хамаагүй тэгээд боллоо би ахиж нэг үг бичиж чамайг дарамтлахгүй чив чмэгүйгээр сэтгэл зүрхэндээ чамайгаа яг анх хараад хайрлан дурлаж явсан тэр чигээрээ хайрлан дурлаж үүрд хүлээн явна. Би хүлээхгүй байна гэдэг худлаа гэдэгийг одоо бас мэддэг болсон. Хүн дотогшоогоо харахаараа ямар их зан чанараа таних юм. Би чамгүй хорвоог муухай гээд сохор явж одоо дотогшоогоо ороод зөндөө юм мэддэг болоод ухаан минь намайг хайрлаж байгаад тайвширах тийшээгээ хандаж байна. Би чамд гомдоод байдагаа болиод үнэн сэтгэлээсээ хайраар хайрлаж сурнаа.
Бичсэн: Зочин хэзээ: 09:36, 2012-02-09 | Холбоос | |
Хайр гэдэг ямар хөөрхөн юм гандадгүй цөхөрдөггүй үргэлж горьдоод хүлээгээд байдаг ямар ч ухаан байгаад ахиад л хуураад л янз бүрийг аргаар дахиад л хүлээгээд л норьдоод л байдаг нэг насаараа хүлээсэн хүлээлт горьдолт юмдаа хайртай хүнтэй хамт байгаад дуугүй хараад сууж байхын төлөө. Амьдралыг хүндэлсээр хайрламаар ийм сайхан үнэнч ариухан хөөрхөн гэнэн хайрыг хүнийг зүрхэнд суулгаж чаддагаараа. Би заримдаа аргаа бараад одоо мартлаа гээд бодоод бодоод му алгыхан чинээ зүрхээ хуурч дийлдэггүй ахиад хайотай хүнээ хүлээгээд горьддод байдагаа. Би амьд байх энэ насандаа чамтайгаа хамт байх гэсэн хүсэл минь дандаа надтай хамт байна.Зүрх минь чамтай хамт байна байхгүй хамаагүй чамайг хайрласан хэвээрээ цохилж явна.
Бичсэн: Зочин хэзээ: 20:46, 2012-02-07 | Холбоос | |
над шиг 50 настайдаа хар багынхаа хайртай хүнээ хайгаад очдог хүн байдаг болуу хүний энэ хорвоод, тэнэг гэж болно хэдэн настайгаа мартсан эсвэл зоригтой гэж болно нэг удаа ч гэсэн хамт байсаныхаа төлөө, хайртай байсанаа мэдүүлсэнийхээ төлөө. Би тэнэг хүүхэн биш миний бие нүүр царай минь миний насныхантай адилхан байсан бол би яагаад хайртай хүн дээрээ явж очихгүй харин азаар би залуухан биетэй залуухан нүүр царайтайн ямар азаар.Энэ бол Бурхан Амьдралын надад хайртай хүндээ очиж хайртайгаа илэрхийлэх эрхийг эдлүүлэхийн төлөө намайг хайрласаны шан бэлэг нь.
Бичсэн: Зочин хэзээ: 20:41, 2012-02-07 | Холбоос | |
хүн болж төрөөд хайрлаж явсан хайртай хүнтэйгээ нэгхэн хором ч гэсэн хамт байхыг би хүсэж байна. Удаан хамт байна гэдэгт би бүх насаараа хүлээгээд минийх болоогүй болохоор одоо итгэж чадахгүй болж үнэхээр итгэж чадахгүй болж ямар ч сэтгэлийн тэнхээ алга хамт байна амьдарна гэдэгт.Харин нэг хором хамт байна гэдэгийг маш их горьдох юм. Би бусад хүүхэнтэй л адил хүүхэн хүн гэхдээ бүх насаараа горьдоод минийх болоогүй болхоор одоо хэдэн настай билээ итгэхгүй болждээ. Би өөрийгөө хэдэн мянган удаа залуу байхдаа чамтайгаа хамт амьдарч явна гээд хуурч явсан тэгээд одоо ч хамт амьдарсан нь алга. Амьдрал минь заяа минь мэднэ ямар заяатайг минь, би мэдэхгүй ч
Бичсэн: Зочин хэзээ: 20:36, 2012-02-07 | Холбоос | |
эмэгтэй хүнийг янхан гэдэг эрчүүд би намайг хэн юу гэж хэлэх нь хамаагүй хэлэг би бололцоо нь олдвол хайртай хүнтэйгээ нэг удаа гэсэн уулзан хамт байхыг маш их хүсдэг нэг цаг ч хамаагүй нэг өдөр ч хамаагүй. Үнэрийг нь сэтгэлдээ хадгалж явахын төлөө ядаж хайрлаж явсаныхаа төлөө нэг хором ч гэсэн өөрийгөө жаргааж хуурахын төлөө.
Бичсэн: Зочин хэзээ: 20:31, 2012-02-07 | Холбоос | |
би хайртай боловч миний хайртай хүн минь надад хайргүй бол би тийм харилцаанд орохгүй яагаад гэвэл миний хайраар халгиж яаж догдолж яаж долигнож яаж энхрийлж яаж хүндэлж яаж бахархан бахдаж байгааг минь хайргүй хүн ойлгохгүй айгаад зугтах учраас. Зөндөө хүн би л хайртай бол болоо гэж бодож алддаг. Хоёр бие адилхан нэг нэгнээ хайрлаж чадахгүй бол тэр хайрын тэгш сайхан жаргалыг хамт эдлэхгүй харин нэг нэгнээ ойлгоогүй зовлон л болно.
Бичсэн: Зочин хэзээ: 20:28, 2012-02-07 | Холбоос | |
зүрхэндээ хайргүй хүн амьдрахаас амьдралаас айдаг байх. Зүрхэндээ хайртай хүн харин хайртай хүнтэйгээ хамт амьдарч чадахгүйгээс ямар их айдаг.Зүрхэнд минь хайр минь байх цагт хайртай хүнтэйгээ хамт амьдрахгүй бол ганцаардалын гунигаар гутаж явдаг ч хүний хорвоод би ганцаараа хүн гэдэгээс айдаггүй, бусад хайргүй хүмүүс надад зүгээр хүнэн нөхөр минь гэж хүндлэх сэтгэгдэл төрүүлдэг болохоор тэдний дунд би өөрийгөө ганцаардаж байна гэж хэн нэг хаа хамаагүй хайргүй хүнийг би хайдаггүй тийм тэнэг биш хар цагаан, хайртай хүн минь хайргүй хүмүүс хоёрыг, өдөр шөнө хоёрыг би холидоггүй. Хайртай хүнтэйгээ хамт байж үзэж санаа минь амрах гэдэгийг мэдрэхийг хүссэн юм ,одоо хоног өнгөрөх тутам улам айхгүй болж байна. Хоног өнгөрөх тутам хүний тавилан ямар байна тэрнийгээ хийх болохоор би улам тайширч байна.
Бичсэн: Зочин хэзээ: 20:24, 2012-02-07 | Холбоос | |
Hairtiigaa nasan turshdaa hairlaj, az jargaltai urt udaan amidrahiig husen eruuye. баярлах
Бичсэн: Obi (зочин) хэзээ: 09:22, 2011-03-10 | Холбоос | |
Hair
Bayarlalaa hairaa
Бичсэн: Зочин хэзээ: 11:03, 2011-02-14 | Холбоос | |



:-)
 
xaax