avatar

Үсрэлт

2013-01-21,03:35
 Би нэг Япон кино үзлээ. Ёстой сонирхолгүй. Гүрийгээд л үзээд байлаа. Энэ киног мөнгө зарж хийсэн юм чинь мэдээж нэг санаа хэлэх гээ байлгүй гэж бодоод л гүрийгээд л үзээд байлаа. Төд удалгүй ашгүй нэг кино ч дуусаж санаа амарлаа. Ёстой юу ч ойлгосонгүй. Ямар балай кино вэ гээд үглэж гарлаа даа. Гэр бүлийнхээ хүнд цагаа дэмий үрсэн тухайгаа ярьж сэтгэлээ онгойлгов. Нэг мэдрэл муутай залуу нэг хүүхэд сайн болчихож. Нөгөө хүүхэн нь амьдралдаа их алдсан, зовлон шаналал үүрсэн эмэгтэй бололтой. Өөрийгөө л бодхоос биш өөрийг нь гээд гүйгээд байгаа мэдрэл залууг тоохгүй юм. За тэгэж тэгэж кино дуусчхымаа. Хоёр гар сүүлдээ нийлэж байгаа бололтой. Харин сүүлд бодоод байсан энэ кино дээр нэг жижигхэн хэсэг гарсан юм. Тэр санаанаас гархаа байчхаад болдоггүй. Өнөө зовсон хүүхэн мэдрэл залуутай цуг замын хажуугаар алхаж явтал урд нь том шалбааг таарч байна. Тойроод бол гараад явчхаар юм аа. Тэгсэн өнөө  мэдрэлдээ хэлж байна. Амиа хорлох гэж л байгаа бололтой. Би энэ шалбааг дээгүүр үсрээд цаана нь гарч чадах уу? гэсэн. Өнөөх нь чи чадахгүй. Яагаад гэвэл чи эмэгтэй хүн гэхиймаа. Тэгсэн за тэгвэл би энэ шалбаагийг ёроолгүй гүн ангал гэж бодоод үсэрлээ. цаана нь гарчихвал цааш амьдрана, аа харин шалбаагруу уначихвал тэр гүн ёроолд унаж үхнэ гэж байна. Өнөөх нь энэ үгийг ойлгож байгаа юм алгаа. Ангаагаад л хараад зогсож байна. Би ч бодлоо энэ овоо том шалбааг байна даа энэ хүүхэн цаана нь гарч чадахгүй л байх гэж. Энэ хэсэг миний санаанаас ердөө гарахгүй байгаамаа. Тэгсэн манай зовлон зүдгүүрийн тууль болсон хүүхэн маань харж байснаа, нэг хүчтэй амьсгал гаргаад буцаад алхаж байна. нэлээн хол очиж зогсож байгаад эргээд байдаг хурдаараа шалбаагруу гүйх нь тэр. Тэгээд л шалбааг дээгүүр үсрээд цаана нь гарчихдаг байгаа. Тэгээл цааш амьдраад үзий гэж бодож байгаа бололтой. Харин би суулд бодоод байсан тэр эмэгтэй шалбааг дээгүүр үсрэх гээд буцаад алхаж байсан нь үнэхээр юм бодуулсан шүү. Хүн ямар нэгэн зорилготой түүнрүүгээ явж байх үед саад их тохиолддог. Харин тэр саадыг давхын тулд шууд тэндээсээ цааш алхаж болохгүй юм байна гэж бодлоо. Урд нь саад байгааг харсаар байж ямар ч бэлтгэлгүй шууд үсрэх юмуу, эсвэл шууд цааш явах юм бол шууд унаад өгнө. Харин ямар ч саад бэрхшээл амьдралд тохиолсон бай, Түүнийг эхлээд сайн харж байгаад, ахиад эхнээс нь арай хүчтэй оролдох хэрэтэй юм биш үү гэж бодов. Тэгээд урд нь хийж байгаад чадахгүй нь гээд хаячихсан байсан ажлаа ахиад эхнээс  нь хийгээд үзсэн чинь ямар ч байсан нэг хийгээд үзчихсэн болхоор бүр хялбар арай дээр санагдаж санаж байснаараа хийгээд дуусгачихсан шүү. Гэхдээ энэ чухал биш л дээ. Ер нь хүн зорилготой, түүнийхээ төлөө явж байгаа бол саад тотгор тохиолдох үед эргүү юм шиг зүтгээд байх бас их буруу юм шиг санагдлаа гэж. Миний хэлэх гэсэн санаа ердөө л энэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

За энэ сэдэвтэй холбоотой нэг сайхан үг олж сонслоо гэж. ЗАРИМДАА УРАГШАА ЯВАХЫН ТУЛД УХРАХ ХЭРЭГ ГАРДАГ ЮМ.
Бичсэн: Баяраа (зочин) хэзээ: 03:02, 2013-02-18 | Холбоос | |
sanal niilj bna
Бичсэн: naiz хэзээ: 16:15, 2013-01-21 | Холбоос | |



:-)
 
xaax